Талибаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх ёстой

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон удахгүй болох гэж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар Афганистаны засгийн газрыг бүрдүүлсэн Талибан бүлэглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тодорхой нөхцөлийг хүргүүлэх ёстой гэж мэдэгдлээ.

Тэрбээр “France Inter” радио станцад өгсөн ярилцлагадаа “Эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх, гадаадын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамрагдах, террорист бүлэглэлүүдтэй хамтрахгүй байх зэрэг шаардлагыг дээрх нөхцөлд багтаана.Талибан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тодорхой үнэ төлөх ёстой. Би үүнийг Афган эмэгтэйчүүдийн нэр төр, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх гэж харж байна” гэсэн юм.”Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр Ром хотод болно. Энэ удаагийн уулзалтаар Афганистаны асуудлыг голчлон авч хэлэлцэхээр болсон байна. Макрон уулзалтын үеэр Европ, АНУ, Хятад, ОХУ, Африкийн том гүрэн, Ази, Номхон далай, Латин Америкийн бүх улс орнууд Талибаныг хүлээн зөвшөөрөх нөхцөлөө маш тодорхой илэрхийлэх ёстой гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.