Танд байвал зохих хадгаламжийн төрлүүд

Санхүүгээ зөв зохицуулах нь бидний амьдралыг илүү хялбар болгодог. Санхүүгийн гэнэтийн асуудлыг ажралгүй даван туулахын тулд эртнээс өөрийн төсвийг зөв зарцуулж, хэмнэж, хуримтлуулж байх нь таныг мөнгөтэй холбоотой эрсдэлээс хамгаална. Санхүүгээ удирдах шилдэг аргуудын нэг бол хуримтлал гэдгийг мэргэжилтнүүд эртнээс зөвлөсөөр ирсэн. Тиймээс хуримтлалыг зуршил болгож чадсан хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн танд байвал зохих хадгаламжийн төрлүүдийг танилцуулж байна. 

 

D:TSOLMON~Golomtbank.com2021.10.06 VItamin T hadgalah turluuddotor oroh 1.png

Яаралтай нөхцөлд хэрэглэх хадгаламж

Бидний амьдралд эрүүл мэнд, байгалийн гамшиг, мөнгө санхүүтэй холбоотой урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн асуудлууд ихээр гардаг. Тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд өр, зээл тавилгүй, хадгаламжаа ашиглан санхүүгийн хувьд эрсдэлгүй даван туулах боломжтой. Та яаралтай нөхцөлд хэрэглэх мөнгөө хадгаламжид хийж, тусад нь хадгалаарай. Энэ тохиолдолд гэнэтийн нөхцөлд орлого, зарлага чөлөөтэй хийж болох хугацаагүй хадгаламж нээлгэхийг бид санал болгож байна. 



 

D:TSOLMON~Golomtbank.com2021.10.06 VItamin T hadgalah turluuddotor oroh 2.png

Зорилгодоо зориулсан хадгаламж

Орон сууц, автомашин худалдан авах, сургуульд суралцах гэх мэт хийхийг төлөвлөсөн зүйл их ч тэдгээрийг биелүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн их нөлөөлдөг. Харин урт болон богино хугацааны зорилгыг биелүүлэхэд хадгаламж танд тусална. Ирээдүйн төлөвлөгөөндөө  зориулан зарлага хийгдэхгүй, зөвхөн орлого авах нөхцөлтэй, хугацаатай хадгаламж нээлгэхийг танд зөвлөж байна. 




D:TSOLMON~Golomtbank.com2021.10.06 VItamin T hadgalah turluudpiggy-bank.png

Тогтмол орлогогүй үед ашиглах хадгаламж

Ажлын байртай, сар бүр авах цалинтай үед санхүүгээ удирдаж, зохицуулалт хийх бүрэн боломжтой байдаг. Харин ажлаас гарах, тэтгэвэрт гарах гэх мэт тогтмол орлогогүй болсон үед санхүүгийн хямралд орох магадлалтай юм. Тиймээс энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол орлого тасарсан үед ашиглах хадгаламжийг эртнээс нээлгэж, хуримтлал үүсгээрэй. Харин энэ тохиолдолд урт хугацаатай хадгаламж хамгийн тохиромжтой юм. 

Хуримтлал үүсгэх нь санхүүгийн дархлааг бий болгож, аливаа эрсдэлээс хамгаалдаг. Тиймээс та ч бас хадгаламж нээлгэн хуримтлалыг зуршил болгоорой. Мөн Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

 
Бусдад түгээх
  • gplus