Шилдэг багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүндэтгэл үзүүлж, салбарын шагнал гардууллаа

Орчин цагийн Боловсролын салбарын үүсч хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын 55 дахь өдрийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, холбогдох удирдлагууд дүүргийн боловсролын хэлтсийн багш ажилтан, сурган хүмүүжүүлэгчдэд хүндэтгэл үзүүлж, Нийслэл, дүүрэг, салбарын шагнал гардууллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

"Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үргэлж боловсролын салбарыг дэмжиж ирсэн. Цаашид ч мөн адил багш сурагчдаа дэмжиж ажиллах болно. Боловсролын салбар улс орны удирдагч, бүтээн байгуулагч, шилдгүүдийг бэлддэг. Тиймдээ ч бид дэлхийн шилдэг сургуулиудад багш, сурагчдаа солилцоонд хамруулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсэе" гэсэн юм.

Элсэлтийн Ерөнхий шалгалтаар л гэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд ЕБС төгсөгчдөөс бусад онуудтай харьцуулахад 2 дахин их оюутан сурагчид 800 оноо авсан гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.










 
Бусдад түгээх
  • gplus