АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн гэсэн ч жолооч нар ШТС-ийн гадаа дугаарлан хонолоо

Өнгөрсөн сард шатахууны нөөцтэй холбоотойгоор ШТС-иуд шатахуун өгөхөө зогсоож, иргэдийг шатахуунд дугаарлуулж бухимдал үүсгэсэн. Улмаар урд хөрш болон хойд хөршөөс 14 хоногийн нөөц татаж авсан бол өчигдрөөс эхлээд мөн л ШТС-иуд дээр дараалал үүсч, шатахууны эрэлт нэмэгдлээ. ШТС-иуд шатахууны нөөцөө тооцоолон тасалдалгүй барихын тулд гэсэн шалтгаанаар АИ92 автобензиныг өгөхөө зогсоосон байна.


Харин УУХҮЯ  10 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн. Аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна гэж мэдээлсэн юм. 

Оллоо.мн
Э.Тэлмэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-10-06 07:03:54
    тэгээд өгөхгүй яагаад алцагнаал байгаа лагаа бэ. анандбузарыг дэлхийгээс хийсгэмуй бурхадуудаа
  • Бат 2021-10-06 06:14:30
    Бидэнд их учир байна аа бензинээр банкаа дүүргэлээ гээд яахсан билээ жил болох уу сар болох уу үгүй
  • Зочин 2021-10-06 00:19:14
    Энэ шатахуун тугээх комраниуд нь яагаад огохгуй хязгаарлаад бна вэ 20.0 дээш олгохгуй нооцгуй гээд байх юм даа