Б.Сүхбаатар: ''Эхлэл Брэнд'' ХХК бэлэн гар утсыг гааль дээр сэлбэг гэж худал мэдүүлсэн
Гаалийн байгууллагын зүгээс эхний есөн сарын хугацаанд илрүүлсэн зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр  мэдээлэл хийлээ.  


 Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатар: "Гаалийн ерөнхий газар он гарснаас хойш 776 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэл нээн ажиллаж байна. Ердийн үед жилд 2000 гаруй зөрчил илэрч 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьдаг байсан. Энэ онд Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалиар нэвтрэх бараа, бүтээгдэхүүн, хүнээс хамааралтай илрэх зөрчил, үйлдэл буурсан.

Монгол Улсын иргэн Х улсын хилээр гарах чиглэлд 133 мянга 700 юань буюу 58.9 сая төгрөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн. Мөн Монгол Улсын иргэн наймдугаар сарын 9-ний өдөр Өмнөд Африкаас 989.2 грамм буюу их хэмжээний мөс бодисыг улсын хилээр нэвтрүүлсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж, торгууль ногдуулсан. Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгасан. Тухайн хүн өмнө нь Хонконг улсад хар тамхи мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд суллагдсан. Улмаар 2020 онд Монгол Улсад ирсэн ч ийнхүү дахин гэмт хэрэгт холбогдсон.

Хилийн боомтуудтай холбоотой зөрчлийг хянан шалгах ажил үргэлжилж байна. 

Гаалийн байгууллагын хяналт шалгалтаар импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил цөөнгүй гарсны нэг нь "Эхлэл брэнд"-ийн монголд үйлдвэрлэсэн гэх "Hulan-21" гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн зөрчил юм. Оруулж ирж угсарсан биш бэлэн гар утсыг гааль дээр сэлбэг гэж худал мэдүүлсэн тул "Эхлэл Брэнд" ХХК-д 60 саяын торгууль ногдуулж, 170 саяын татварыг нөхөн төлүүлэхээр болсон. Хэрэв зөрчил гаргасан иргэн торгуулиа төлбөл хураагдсан бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн олгоно" гэв.

Оллоо.мн
С.Зоригт

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ж 2021-10-05 18:49:46
    1 удаа ч биш байнга ингэж хуурамч мэдүүлж аваад сурчихсан юм биш үү
  • Зочин 2021-10-05 10:06:16
    Заавал ингэж нийтэд зарлах хэрэг байна уу. Нээлт хийхэээр нь ингэж нэр төрийг нь зорилготой унагаах юм. Үйл ажиллагаа нь жигдэртэл бодлогоор дэмжиж болохгүй юу....
  • зочин 2021-10-05 08:50:06
    "Эхлэл брэнд"-ийн монголд үйлдвэрлэсэн гэх "Hulan-21" гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн" хуулийн дагуу хариуцлага хү...