БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ''Hulan 21 plus'' гар утас өөрийн өртгөөсөө хэд нугарч зарагдаж байгаа юу?

Эхлэл Брэндийн "Hulan 21" plus гар утсыг тойрсон дуулиан шуугиан намжаагүй байхад энэ утасны хамгийн багадаа 20 хувийг Монголдоо угсарч байгаа хэмээн сүр дуулиантай мэдэгдэл, лайв хийж байсан Ч. Батзаяа захирлын үйлдэл даарин дээр давс нэмлээ. Гаалийн байгууллагын хөшүүн хойрго байдлаас болж олон зуун захиалагчид зориулагдсан гар утас үйлдвэрлэгдэх үйл ажиллагаа саатаж байна хэмээн Гаалийн ерөнхий газрын үүдэнд өлсгөлөн зарлаж, хэдэн мянган дагагчдаа Гаалийн байцаагчид руу бойкотлосон мессэж бичихийг уриалж байгаа  Ч.Батзаяагийн үг үйлдэл бүр нь эргэлзээ дагуулах боллоо.

Бидний авсан мэдээллээр Эхлэл Брэндийн ажилтнууд  хэрэглэхэд бэлэн болсон 4000 гаруй  "Hulan21" plus гар утсыг өмнөд хөршөөс оруулж ирэхдээ гаалийн байгууллагад 2-3 тусдаа сэлбэг гэж мэдүүлснээр их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй зөрчил гаргасан байна. Үүний улмаас гаалийн байгууллагад зөрчлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна. Мөн эдгээр гар утасны гаальд мэдүүлсэн анхны үнэ нь монголд зарагдаж байгаа "Hulan21plus"-ийн үнээс хэдэн арав дахин бага байгаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг нотцой хохироож байж болзошүй байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авна биз ээ. Бид энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулж, мэдээллийг тэнцвэртэй хүргэх болно.

Оллоо.мн
С.Зоригт

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяраа 2021-10-04 09:05:51
    Ха ха, Эрээнд ачаа бараа саатахаар нөгөө Монгол нарийн ногоо тасарчихдагтай адилхан юм болж дээ.
  • Пүүжий 2021-10-04 08:19:59
    Хэний ч хийж чадаагүй гар утсыг эх орны бренд болгон үйлдвэрлэж байхад битгий саад бол л доо? Эхний хэдэн жил хөл дээр нь тогттол татвараас чөлөөлөхгүй бол яаж ...
  • ж 2021-10-04 08:12:49
    хятадаас авахдаа эд ангийн салгаж захиалаад энд угсарч программ суулгаад монголд үйлдвэрлсэн гэж өшөө илүү үнтэй зарж бна хятад лого той бол юун яагаад ч зарагд...
  • Ха ха 2021-10-04 08:01:19
    Тамын тогоондоо живж байгаа улс шүү. Зах зээлийн зарчмаараа л явах асуудал байхад.