Г.Сэр-Од шигшээд шалгарлаа

Катарын Доха эхэлсэн Ази тивийн ширээний теннисийн АШТ үргэлжилж байна.Хятадын тамирчид энэ удаагийн Ази тивийн АШТ-ийг өнжсөн нь бусад улсын тамирчдад амжилтаа ахиулах  сайхан боломжийг нээж өгсөн. Казахстаны эрэгтэй, эмэгтэй баг түүхэндээ анх удаа шигшээ наймд шалгарсан бол Энэтхэгийн эрэгтэй баг 1976 оноос хойш анх удаа багаараа хүрэл медаль хүртлээ.

Монголын теннисчдийн хувьд ч амжилттай оролцож, шигшээ багийн  хамгийн залуу тоглогч, 18 настай Г.Сэр-Од шигшээ 32-т шалгарлаа. Тэрбээр шигшээ Хонгконгийн шилдэг теннисчинтэй таарсан юм. Монголын эрэгтэй теннисчдээс Ази тивийн аваргад 32-т үлдсэн амжилтыг анхлан тогтоолоо. Түүний аав Ганхуяг “Хүү минь зургаан наснаасаа теннис хөөсөн. Өсөж, дэвжиг гээд сүүлийн жилүүдэд "Оч" клубт Галбадрах, Цэрэнтогтох багш нарт шавь оруулсан. Хүүхэд байхаасаа л тэмцээн уралдаан бүртээ түрүүлдэг байсан. Өсвөр насандаа амжилт нь буураагүй. Энэ удаагийн амжилт нь Цэрэнтогтох, Галбадрах, болон шигшээ багт урилгаар ажиллаж буй солонгос мэргэжилтэн багш нарын үр өгөөж. Хүү маань энэ жил Хүмүүнлэгийн их сургуулийн Аялал жуулчлал, менежментийн ангид элссэн. Хичээлийнхээ хажуугаар шигшээ багт хичээллэж буй. Бид гэр бүлээрээ теннист дуртай. Хүүгээ дэмждэг” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Э.Лхагва

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.