Болгараас дипломат ажилтнуудыг хөөж гаргах ажлын цаана хэн байв

Софиягаас дипломатчдыг хөөх санаачилгын ард АНУ байгаа гэж тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Элеонора Митрофанова “РИА Новости” агентлагт ярьжээ. “Софи бие дааж шийдвэр гаргасан гэж бодохгүй байна. Энэ албадан гаргалтын цаана Том ах нараас хэн нь зогсож байна вэ. Мэдээж америкчууд. Тэд оросуудыг Болгарын амьдралын бүхий л салбараас шахаж гаргах зорилго тавьсан бололтой юм” гэж тэрбээр хэлжээ. 

Түүний бодлоор америкчууд зорилгодоо хүрч чадахгүй. Учир нь Орос, Болгар хоёр нэгэн түүхтэй, адил төстэй зүйл ихтэй улс юм. Хоёр улс дипломат харилцааны түвшинг бууруулах, таслах хэмжээнд хүрэх магадлал багатай гэж Митрофанова нэмж хэлэв. Сүүлийн үед Болгар улс Оросын дипломатуудыг хэд хэдэн удаа хөөж гаргасан. Гуравдугаар сарын сүүлээр Элчин сайдын яамны хоёр ажилтанг персона нон грата гэж зарласан бөгөөд Москва үүнд толин тусгал шиг хариулжээ. 

Дөрөвдүгээр сарын сүүлээр Болгар дахь агуулахад бөмбөг дэлбэлсэн хэрэгт ОХУ-ыг сэжиглэж буй тул Оросын цэргийн атташегийн туслахыг персона нон грата гэж зарласан. Сергей Лавровын хэлснээр “Тус улсын эрх баригчид ийм мэдэгдэл хийснээр Прага хотыг давахаар шийдсэн бололтой” гэжээ. Прага нь дөрөвдүгээр сарын дундуур Москваг 2014 онд Врбетика дахь байлдааны зэвсгийн агуулахад гарсан хэрэгт буруутгасан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хм 2021-10-04 07:58:55
    Оросын хэрүүлээс биднийг хол байлга даа.
  • Цогоо 2021-10-04 04:51:31
    Чехэд бас тэгсэн гэдэг бил үү. Нэг л сценариар яваад байна даа. Том ар тал байхгүй бол Болгар, Чех хоёр Орос ахынхаа өмнөөс пээдийж чадахгүй.
  • ЗОЧИН 2021-10-04 01:55:01
    ЗӨВЛӨЛТ , ОРОСЫН САВРААС САЛЖ ЯАЖ УЛС ШИГ УЛС ТӨРТЭЙ БОЛЖ БОЛДГИЙГ БАЛТИЙН ГУРВАН УЛС ТЭР ДУНДАА ЭСТОНИ НОТОЛЖ БАЙГАА . БОЛГАР ЗӨВ ЗАМ ДЭЭР ГАРСАН