Нийт ахмадуудын 65.7% нь хосоороо амьдарч байна
1992 оноос эхлэн НҮБ-ийн Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлээр тогтсон. Энэ жил 30 дахь удаагийн Ахмадын баярын өдөр тохиож байна.
 
Идэр залуу насаа эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө соёл боловсрол, шинжлэх ухаан, нийгэм зэрэг бүхий л салбарт эрдэм мэдлэг, ур чадвараа харамгүй зориулсан нийт азай буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын мэнд хүргэе.
 

2021 оны 3-р улирлын байдлаар Монгол Улсад оршин суугаа нийт хүн амын 7.9 хувь нь 60-аас дээш насны ахмадууд байна. Тэдний 59.4% нь эмэгтэйчүүд байгаа бол 68.8% нь төв, суурин газарт, 31.2% нь сумын төв болон хөдөө амьдарч байна. Мөн нийт ахмадуудын 65.7% нь хосоороо амьдарч байна.

Ахмадууд та бүхэн энх тунх, төвшин сайхан байх болтугай.




May be an image of text

May be an image of text
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-10-01 08:39:39
    Ахмадуудын аль нэг нас бархад үлдсэнд нь тэтгэвэрийн тодорхой хувийг өгдөг баймаараа намайг үхвэл хөгшин маань байраа зарахгүй бол боломжгүй болно
    • !!! 2021-10-01 11:47:30
      АН засаг барьж байхдаа 2015 онд "Хамтын тэтгэврийн хууль" батлаад 2017.01.01-ээс мөрдөх гэж байтал 2016 онд МАН гарч ирээд цуцлаад хаячихсан юм!!!