Боловсролын салбарт японы туршлагыг нутагшуулахаар болов

УИХ-ын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлгийг Төрийн ордонд өрнүүллээ.  Энэ нь “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх болж байгаа аж. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “Технологийн IV хувьсгалын эрин үеэс гадна насан туршийн боловсролын шинэ чиг хандлага болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсролын салбарт гарсан ололт амжилт, алдаа дутагдлаа засаж залруулж, боловсролын салбараа цогцоор нь эргэн харах шаардлага гарсан. Даяаршлын эрин үед өөрсдийнхөө өв уламжлалыг хадгалж, шинэ инновац, олон улсын жишигт боловсролын стандартаа нийцүүлж чадсан Япон улсын туршлага бидний анхаарлыг татсан. Иймд “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцья" гэсэн уриаг дэвшүүлсэн” гэдгээ онцолж Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг тусад нь байгуулсныг тодотголоо.

Дараа нь хэлэлцүүлэгт цахимаар оролцож байгаа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяаши үг хэллээ. Тэрбээр “Улс орон бүр өөрийн орныг хөгжүүлэхийн тулд үргэлж хичээл зүтгэл гаргаж, бусдын хөгжлийн туршлагыг судлах нь  ач холбогдолтой. Япон улс ч хөгжлийнхөө шатанд бусад улс орны хууль, дэг журмаас суралцаж, тулгарсан асуудлыг даван туулж, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулж, өдийг хүртэл хөгжиж ирсэн. Япон улсын хөгжлийн туршлагыг судлах нь  Монгол Улсын хөгжил дэвшилд  бага ч болов  хувь нэмэр орвол баяртай байх болно” гэдгээ тэмдэглэсэн.  

Харин МУИС-ийн профессор, доктор Д.Дашдулам “Монгол ба Япон улсын боловсролын салбарын шинэчлэл” илтгэлдээ орчин үеийн боловсролын үзэл баримтлал, Япон, Монголын боловсролын салбарын шинэчлэл болон боловсролын салбарын шинэчлэлд хийсэн Японы туршлагын талаар хөндлөө. Тэрбээр итгэлийнхээ төгсгөлд боловсролын шинэчлэлийг хийхдээ өөрийн орны түүх, хэл, соёл, зан заншил боловсролын суурьт тулгуурлах, монгол хүн хүмүүжүүлж сургана гэдгийг тэргүүнд тавихыг чухалчлахыг хэллээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
С.Уянга

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТОГТОХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА 2021-10-04 01:50:12
    ХАМГИЙН ГОЛ НЬ НЭГ СИСТЕМ НЭГ ТОГТОЛЦОО НЭГ СТАНДАРТ ДЭЭРЭЭ 100-200 ЖИЛ ТОГТОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. НЭГ КЕМБРИЖ НЭГ УЛАМЖЛАЛТ НЭГ ЦӨМ ХӨТӨЛБӨР БУЦААД ОКСФОРД БУЦААД ...
  • !? 2021-10-01 04:39:38
    Хүүхдээ багаас нь ёс суртахууны боловсролтой болгоё!! Бидэнд ёс суртахуун үгүйлэгдэж байна шүү!!
  • Бат 2021-10-01 03:07:44
    Бидний олон алдааны нэг боловсорол зөвхөн бичиг үсэг гэхэд Дөрвөлжин,уйгаржин ,Латин, крилл одоо уйгаржин ёстой солиорол