АНУ Афганистаны ойролцоох болон Оросын баазыг ашиглах талаар ярилцаж байна

АНУ хөрш зэргэлдээ орнуудын цэргийн байгууламж, тэр дундаа бүс нутаг дахь Оросын баазуудыг терроризмтой тэмцэх ажиллагаанд ашиглахаар хэлэлцээр хийж байгаа гэж Америкийн хэд хэдэн сенаторууд ярьсан тухай Poli’co интернэт эх сурвалж мэдээлжээ. Уг сайтын мэдээлснээр тэд лхагва гарагт Пентагоны удирдлагуудтай хаалттай хуралдаан хийсэн байна.

“Цэргийн гурван удирдагч Тажикистан, Узбекистан, Киргизстан болон бусад орны Засгийн газартай хийж буй хэлэлцүүлгийн талаар хууль тогтоогчдод хаалттай хаалганы цаана мэдээлэл хийлээ” гэж сенаторуудын хэлснийг эш татан Poli’co мэдээллээ. Бид энэ орнуудад “алсаас” Афганистанд терроризмтай тэмцэх ажиллагаа явуулах зорилготой гэв. Энэ орнуудад Оросын ашиглаж байгаа баазуудыг оролцуулж болох юм гэсэн байна. Хуралдааны нээлттэй хэсэгт Пентагоны тэргүүн Ллойд Остин сенаторуудад хандан Оросын зүгээс тусламж үзүүлэх саналыг зургадугаар сард болсон хоёр улсын удирдагчдын Женевт болсон уулзалтын үеэр тавьсан гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков Афганистанаас гарсныхаа дараа АНУ Төв Ази дахь Оросын баазуудыг ашиглахыг хүсэж буй тухай хэвлэлд тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.