Баянзүрх дүүрэг ахмадуудаа дэмжих үүднээс 14 төрлийн ажил хийхээр төлөвлөсөн

Баянзүрх дүүрэг нь нийт 42 мянга гаруй ахмадуудтай. Улс эх орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө хичээл зүтгэл, халуун сэтгэлээ зориулсан эдгээр ахмадуудаа дэмжих үүднээс олон төрлийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал энэ жил ахмадаа дэмжих жил болгон зарлаж өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ахмадуудаа эмнэлгийн үзлэгт үнэ төлбөргүйгээр хамруулж байна.

Нийтдээ 14 төрлийн ажил зохион байгуулхаар төлөвлөж хүн бүрт хүрэх зорилт дэвшүүлсэн. Мөн энэ жил Монгол Улсад ахмадын байгууллагаа үүсэж хөгжсөний 90 ой тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан хүндэтгэлийн чуулганыг цахим хэлбэрээр хийлээ.

Арга хэмжээний үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийг Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас нийт ахмадууддаа хандан мэндчилгээ дэвшүүлж, дүүрэг орон нутгийн хөгжил дэвшилд ахмадуудынхаа санал бодлыг тусгана гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

May be an image of one or more people
May be an image of one or more people and people standing

May be an image of one or more people and people standing

Бусдад түгээх
  • gplus