Жолооны үнэмлэхээ цахимаар шалгуулан замын хөдөлгөөнд оролцох боломжтой боллоо

Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм.

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна.Тухайлбал, жолооч та ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

E-Mongolia шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.

“E-Mongolia” системд нэвтрэх заавар



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүрэлбаатар мөнхболд 2023-01-23 12:02:06
    Жолооны үнэмл
    202.126.89.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Гануул  2023-01-08 11:59:27
    E-mongolian der orulj bolohgv ym bhdaa
  •  2021-10-04 03:24:46
    цаанаасаа оруулчихач болдоггүй юм байх даа. нэг их сүржин нэр байх юм аа