Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 411 байранд 26,795 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 411 байранд 26,795  иргэн байна. Үүнээс нийслэлд 9 тусгаарлах байранд 98, эмнэлгийн 46 байршилд 6,413  иргэн, орон нутагт 356 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 20284 иргэн байна.

Түүнчлэн 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3605  иргэн нэмэгдэж, 3080 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 37 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт  3366 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.