ЭМЯ: Нийт 2153 тохиолдол нэмэгдэж, 17 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/28/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2153 тохиолдол шинээр нэмэгдэж, арван долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1169 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1204 нь Улаанбаатарт, 949 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20789 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 11378, хүндэвтэр 6810, хүнд 2207, нэн хүнд 394 хүн байна. Гэрийн хяналтад 62415 хүн байна. Сүүлийн 24 цагт 7262 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 250 537 хүн, 2-р тунд 65.4 хувь буюу 2 127 534 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus