ОХУ-д шахалт үзүүлэх хэрэгтэй гэв
Украины Ерөнхийлөгч П.Порошенко АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай утсаар ярилцахдаа эрчим хүч, байгалийн хийн ний­лүүлэлтээс гадна Минскийн зөвшилцлийн биелэлтийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар П.Порошен­ко­гийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Хоёр орны төрийн тэргүүн Минскийн зөв­шилц­лийн заалтуудыг сөр­гөлдөгч талууд мөрдөх ёстойг тэмдэглэсэн аж. П.Порошенко АНУ нь Ук­раин болон энхийн төлөвлөгөөг дэмжиж бай­гаад Б.Обамад талархаж буйгаа илэрхийлжээ. Түүнээс гадна АНУ, Украин нь Милан хотноо эхэлсэн Ази, Европын дээд хэмжээний уулзалтын үеэр Минскийн зөвшилцлийг биелүүлэхийн тулд ОХУ-д шахалт үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Б.Обама, П.Порошенко нар Украины эрчим хүчний салбарын найдвартай бай­дал, улстөр, эдийн засгийн шинэчлэл, эдийн засгийг дэмжихийн тулд олон улсын санхүүгийн ний­гэм­лэгүүд болон өөр улсууд­тай хамтран ажиллах та­лаар ярилцжээ. Б.Обама Украины парламентаас ав­лигын эсрэг болон про­ку­ро­рын газрын тухай хууль баталсанд баяр хүр­гэсэн байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.