Ардчилсан нам Их хурлаа зарлалаа

 

Ардчилсан нам Эв нэгдлийн их хурлаа аравдугаар сарын 5-ны өдөр зарлахаа мэдэгдлээ. Энэ талаараа Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчид өнөөдөр /2021.09.27/ хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Ганибал, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл Б.Пүрэвдорж нарын гишүүд оролцлоо. “Ардчилсан нам нэгдэж нягтрах нь нийгмийн захиалга. Монголын ардчилалд аюул учраад байгаа. Намын залуу удирдлагууд намаа нэгтгэхийн төлөө тал бүрээс ярилцан шийдэлд хүрснээр ардчиллын төлөөх гишүүн бүр нэгдэж нягтарч байна. Монголын ард түмний хүсэл зорилгоор Ардчилсан нам нэгдэх учиртай. Ингэснээр эрх баригчдыг шахан шаардаж, ард түмэнд үр өгөөжтэй шийдвэр гаргуулахад нөлөөлж тэдэнд хяналт тавьж байх нь зөв”гэдийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-09-27 08:00:13
    зөвдөө мөн ч орой ухаарлаа даа гэхдээ хөгшин бурих нуудаа нас нь хөгшин ч сэтгэлгээ нь 18 т шиг гээд байвал явахгүй дээ