Сүүлийн 24 цагт 19 хүн нас барж, 1991 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/27/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1991 тохиолдол шинээр нэмэгдэж, арван есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1152 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1043 нь Улаанбаатарт, 945 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21501 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 11924, хүндэвтэр 7026, хүнд 2167, нэн хүнд 384 хүн байна. Гэрийн хяналтад 65419 хүн байна. Сүүлийн 24 цагт 6848 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 250 218 хүн, 2-р тунд 65.4 хувь буюу 2 126 575 хүн хамрагджээ. 


Бусдад түгээх
  • gplus