Цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор шахмал түлшний борлуулалтын цэгүүд дүүрэг бүрд ажиллаж эхэллээ. Эхний ээлжинд дараах 40 цэг ажиллах бөгөөд аравдугаар сарын 1-нээс эхлэн 600 цэг ажиллах юм. Иргэд галлагаагаа эхлэхээсээ өмнө заавал яндан, зуухынхаа битүүмжийг шалгаж, угаар мэдрэгчээ ажиллуулах ёстойг анхааруулж байна.
Дараах 40 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна.