Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах шийдвэр гаргажээ.
Энэ талаар Япон судлаач Д.Төмөрбаатар өөрийн цахим хуудаснаа "Оозүмо (Их сүмо) хэмээх мэргэжлийн сүмогийн түүхэнд байгаагүй олон рекордын эзэн, сүмод 45 удаа түрүүлсэн ёкозүна Хакүхо М.Даваажаргал баруун өвдөгний бэртлийн улмаас цаашид барилдахад хүндрэлтэй болсон тул зодог тайлахаар шийдвэрлэсэн байна. Сэтгэл хөдөлгөсөн, сүмо сонирхогчдыг баярлуулсан хүчирхэг, дайчин, уран сайхан барилдаан, Монгол Японы найрамдал, хамтын ажиллагаанд оруулж буй их хувь нэмэр, энэ бүхэнд тань баярлалаа. Олон сайхан шавь төрүүлж, он жилүүдэд хуримтлуулсан туршлага мэдлэгээ сүмогийн хөгжил дэвшилд зориулан ажиллахыг хүсэн ерөөе!!!" гэсэн байна.
Нэвтрэх