Сүүлийн 24 цагт 18 хүн нас барж, 2662 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/25/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2662 тохиолдол шинээр нэмэгдэж, арван найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1116 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1288 нь Улаанбаатарт, 1740 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21810 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12166, хүндэвтэр 7112, хүнд 2138, нэн хүнд 394 хүн байна. Гэрийн хяналтад 67753 хүн байна. Сүүлийн 24 цагт 6340 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 250 137 хүн, 2-р тунд 65.4 хувь буюу 2 126 240 хүн хамрагджээ. 




May be an image of text
Бусдад түгээх
  • gplus