ЭМЯ: Улаанбаатарт 1292, орон нутагт 1320 тохиолдол тус тус нэмэгдэж 12 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/24/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2612 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1098 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1292 нь Улаанбаатарт, 1320 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 22305 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12701, хүндэвтэр 7165, хүнд 2060, нэн хүнд 379 хүн байна. Гэрийн хяналтад 68133 хүн байна. Сүүлийн 24 цагт 5844 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 249 848 хүн, 2-р тунд 65.3 хувь буюу 2 125 3630хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus