Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байна

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 09 сарын 24-ний 08 цагаас  20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.

ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.