Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит Цахим музейн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо

Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон холбогдох хэлтсийн дарга, удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон үйлдвэрийн удирдлагууд оролцлоо.

Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдсан цаг үеэс өнөөг хүртэлх хөгжлийн шат дамжлага, технологийн өөрчлөлт шинэчлэлтийг харуулсан уурхайчдын арвин баялаг түүхийг өгүүлэхүйц Монголын анхны Цахим музей бэлэн болж өнөөдөр нээлтээ хийлээ.

Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын хоёр давхарт байрлах Цахим музей нь хамгийн сүүлийн үеийн технологи бүхий 4D-ээр хийгдсэн 6 танхимтай. Уул уурхайн салбар, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн цахим танилцуулга, Үйлдвэрийн түүхэн замнал, Үйлдвэрлэл технологи, Нийгмийн хариуцлага, Бидний бахархал гэсэн танхимуудаар орж зууны манлай үйлдвэртэй танилцаарай.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн тухай 200 гаруй контент, баримтат кино, 160 гаруй ном, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ажилчдын хэрэглэж байсан ховор эд зүйлс, түүхэн баримт бүхий 30, нийтдээ 450 гаруй үзмэрүүдийг музейд байршуулжээ.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийн бүх цаг үеийн түүхийг цахим болон биет үзмэрээр харуулсан музейг сонирхсон хүн бүхэн боломжтой юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-09-23 09:20:02
    90-д онд аштайхан байлгаж байгаад үдэж өгчихгүй малууд байж. сайн хүний нэрийг 3 худалдаж иднэ гэдгийг үзүүлж өгч байна даа.
  • зочин 2021-09-23 08:50:41
    түүхийн олон ном уншлаа. энэ даргыг чинь эх орноо оросын бүрэлдэхүүнд оруулах гэж байсан гэж бичээд байх болж үнэн үү
    •  2021-09-23 09:21:04
      дэргэдийн пялдагууд Филатовад доль цохиж нэг тийм захиа бичиж өгсөн гэж түүхэнд байгаа. цэдэнбал бол тийм захиа бичээгүй. түүхээ гүйцэт унш.