АН: Засгийн газар хариуцлагаа хүлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан нам хамтран мэдээлэл хийв.

Энэ үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дараах шаардлагыг тавьж буйгаа мэдэгдлээ. Үүнд,

-УИХ-ын даргад, Монгол Улс ковидын улмаас нас барсан иргэдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж, намрын ид ажлын үеэр шатахууны хомсдолд орж, 12-13 аймагт малын шүлхий өвчин тархаад байна. Нөхцөл байдал ийм хүнд үед УИХ ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах ёстой,

-Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлагаа хүлээ. Илүү чадвартай хүнээр улс орныг удирдуулах ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чаддахгүй бол УИХ өөрөө тарах ёстой.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мөн зөвлөмж хүргүүлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоо боллоо” нэртэй эсэргүүцлийн цуглааныг аравдугаар сарын 1-нд талбай дээр зохион байгуулахыг нийт иргэддээ уриаллаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-09-29 04:55:40
    Засаг бурэн огцорч болохгуй харин ажиллаа хийдэггуй шоу хийгээд попор зан гаргаад бгаа зарим сайд нарыг оорчлох нь зов шуу дээ овчлол хундэрч нас баралт их бна
  • Зочин 2021-09-24 01:30:21
    Эд нар битгий шоу хийгээд бай та нартай наргуй засагаа огцруулна гэвэл бурэн боломж байгаа шуу дээ
  • Зочин 2021-09-23 11:57:05
    Одоо энэ засагч болох байхаа овчлол ондор хажууд нь бух юмны унэ оссон бинзен байхгуй маш хунд байдалд ороод бна шийдвэртэй ажиллах хэрэгтэй дээ
  • зочин 2021-09-23 08:55:04
    та нар Засгийн газрыг солих гарын үсэг цуглууллаа гээд байсан одоо тохироо нь бүрдэж байгаа бус уу. үнийн өсөлт, өвчин, үхэл, бензины хомсдол ..... гэх мэт