''Шагайн наадгай'' Монгол тоглоом худалдаанд гарлаа

 

Шагайн наадгай нь бага насны хүүхдэд 5 хошуу малаа хайрлах, эцэг эх, ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд нэн тустай.

Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгээс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх, авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор ирсэн. Айл өрх бүрийг Монгол тоглоомтой болгох, Монгол уламжлалт соёлыг хүүхэд бүрт хүрдэг байгаасай гэсэн чин сэтгэлээр www.kidstoy.mn сайт нь үндэсний уламжлалт "Шагайн наадгай"-г хэлбэр хэмжээ, дүрсийг дуурайлган “Шагай”-г худалдаанд гаргаад байна.

Малын шагайг үйлдвэрлэн гаргах нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд өндөр зардалтай байсан тул илүү загварлаг бөгөөд хэлбэр хэмжээний хувьд ижил байдлаар хүүхдийн биед аюулгүй материалаар /MNS2173:2000 MNS1636:2017 MNS5576:2005 MNS5447:2005 MNS ISO 8124:2011. Мөн <<ЕВРОП СТАНДАРТ EN71 >> //бүтээж бүтээгдэхүүнийг бэлэн болгоод байна.

Монгол айл бүхэн өв уламжлалаа дамжуулагч байхын ерөөл дэвшүүлье.

Онлайн захиалга www.kidstoy.mn Утас захиалга 86100157

Facebook chat захиалга: Shagai Naadgai Шагай Наадгай

Хүргэлт үнэгүй. /Улаанбаатар хот дотор/

Бусдад түгээх
  • gplus