Сүүлийн 24 цагт 13 хүн нас барж, 3361 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/23/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3361 тохиолдол шинээр нэмэгдэж, арван гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1086 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1540 нь Улаанбаатарт, 1821 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 22204 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12702, хүндэвтэр 7004, хүнд 2103, нэн хүнд 395 хүн байна. Гэрийн хяналтад 66345 хүн байна. Сүүлийн 24 цагт 5286 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 249 607 хүн, 2-р тунд 65.3 хувь буюу 2 124 584 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus