Иргэд ийм дампуурчихсан Засгийн газар үзээгүй гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын сайд Ч.Номингийн жуулчны баазад МАН-ын бүлгийн гишүүдийг цуглуулаад “Нэг жилийнхээ ойг үзмээр байна, та бүхний хүссэн бүхнийг биелүүлье” хэмээн тулгасан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Таамаглахад хүссэн албан тушаал, тендер, ЖДҮ гээд юу эсийг амласан бол доо. Ийм л амлалт өрнөдөг дөө. Тэр үнэхээр нэг жилийнхээ ойг үзэхийг хүсэж байгаа бол МАН-ын бүлгийн гишүүдэд бус ард түмэндээ амлалт өгөх хэрэгтэй.

Гэтэл нийгмийн бухимдал дээд цэгтээ тулж байна. Шатахуун түлшний үнийн өсөлт, түүнийг дагасан хомсдол, үүн дээр суурилсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гээд ундууцах зүйл олон. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хүнд өгөөжтэй байж болох “Арван их наядын хөтөлбөр”, “Цахим улс” хэмээн нөгөөх л сансрын зүйлээ ярьж сэвэхээс өөр зүйл алга.

Уг нь танхимын тэргүүн чухам аль салбарт юу нь болохгүй байгааг салбарын сайд нараар дамжуулан зохицуулж, болж байгааг нь урамшуулан, болохгүйд нь арга хэмжээ авч явдаг жишиг хаачив. Шатахуун түлшнийхээ нөөцийг зохицуулж үнийг хянаж чадахгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хариуцлага тооцож чадахгүй юм. Нийгэмд үүсээд байгаа бухимдал чухам юунаас эх үүсвэртэй юм, хаана нь юу гацаад байгааг мэддэггүй Ерөнхий сайд уу, эсвэл танхимынхаа сайд нарт базуулсан нөхөр үү.

Мөнхүү цар тахлын халдварын тархалтаа зохицуулж чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд, энэ салбарт үүсээд байгаа нөхцөл байдалд яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм. С.Энхболд сайд хоёрдугаар эмнэлгийн эмч байхдаа Ерөнхий сайдын аавыг нь эмчилж эдгээсэн юм гэсэн. Үүнийхээ шанд нэгдүгээр эмнэлгийн дарга болсон, дараа нь сайд болтлоо өндөр авлаа. Одоо ажлаа хийж чадахгүй байгаа бол явуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд хоёрын дундах тооцоо дууссан. Бүрэн улсын стратегийн гол салбараар хэдэн сар тоглолоо, болоо юм биш үү.

Нөгөө талаас зам тээврийн салбар бүр утгаа алдлаа. Хил боомтод гацсан ачаа бараа, Дархан, Улаанбаатар чиглэлийн замаас эхлээд болж бүтэж байгаа асуудал нэг ч алга. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гэж нөхөр чухам юу хийж сууна вэ. Энэ талаар Ерөнхий сайд маань мэддэг л байгаа даа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө албан тушаалдаа хайртай юм бол танхимынхаа сайд нарт хариуцлага тооцож ажиллаач ээ. Уг нь ийм муу ажиллаж байгаа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээн огцрох ёстой.

Үүнээс гадна Соёлын салбар бол уналаа. Баян айлын эрх охин Ч.Номин Соёлын сайдаар заларч, Төрийн нарийн бичгийн даргаар нь “Хаан бууз”-ын С.Оюунбилэг ажиллаж байна. Хамгийн наад зах нь “Төрийн албаны тухай хууль”-иа зөрчсөн томилгоо ихээр явж, энэ Засгийн газар уруудсаар байна. Нөгөө талаас Шадар сайд С.Амарсайхан гэж нөхөр чухам юу хийж явааг таах аргагүй. Шинэхэн томилогдсон даруйд нэг хэсэг сүгсэлзсэн. Одоо нам чимээгүй. Түүний багцад хамаарах агентлаг газруудад хууль бус алдаа завхрал байсаар байна. Тухайлбал, Стандарт хэмжил зүйн газрын “Түр дарга”-ын хууль бус ажиллагаа, Онцгой байдал дээр үүссэн зарим асуудал гээд түүнд хамаарах агентлаг газарт асуудал олон бий. Гэтэл Шадар сайд нь чимээгүй, Ерөнхий сайд нь чимээгүй суух юм.

Иргэд сүүлийн гучаад жил олон Засгийн газар үзсэн, ийм дампуурчихсан Засгийн газар хараагүй гэж байна. Ардчиллын жилүүдэд Д.Бямбасүрэнгээс эхлээд Л.Оюун-Эрдэнэ хүртэл 17 Засгийн газар, 15 Ерөнхий сайд ажиллажээ. Үүнээс Ц.Элбэгдорж хоёр удаа, У.Хүрэлсүх хоёр удаа ажилласан байна.

Эх сурвалж: С.Баяр /Түмэн.мн/

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • х 2021-09-26 03:08:59
    хохинээ арчаагүй монголчуудад яг таарсан нам дагаж хоолтой золгосон хулгаачуууд том жижиггүй хааасайгүй байгадааааа лалруудаааө
  • завхрал 2021-09-24 18:43:52
    Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх гэж далласан гар нэг бн Оюун-Эрдэнэ карма нэг яаж ч чадахгүй арчаагүй мөнгөний банди нар
  • zochin 2021-09-23 10:23:40
    Buruug ungursunuus haidag. Tsagaan deelee tos bolgood ongirood baisan amitan haana bnaa...
  • zochin 2021-09-23 10:22:01
    olonh tuldaa l togtoj baina daa
  • Зочин 2021-09-23 10:01:45
    энхрий хайртай намдаа 24 онд багаар ахиад сонгоноо гоё нам гоё засаг шүү
  •  2021-09-23 09:22:01
    одоо цохиж унагаад булахгүй бол ашиглуулж д уус лаа.
  • зочин 2021-09-23 08:48:29
    цүнх бхригчдаар, авилгачдаар дүүрсэн Засгийн газар унах нүхээ ухсаар л байна.нэг л өдөр шанаадуулж нүхэндээ унана даа
  • Zochin 2021-09-23 08:11:51
    Энэ бүх сайд дарга нарт боловсрол санаачлага эх орон гэх сэтгэл дутаад бнадаа нам дагасан цүнх барьж дадлага хийсэн улс юу чадах вэ дээ одоо Батшугар гээ л сонг...
  • аЖИЛ 2021-09-23 06:36:19
    Зүгээр ажлаа хийцгээе. Хэн ч байсан энүүнээс дээрдэхгүй байсан. Засаг солигдох тусам баян дарвхаргад л хамгийн их нөлөөтэй.
  • Чадваргүй 2021-09-23 06:18:06
    Ингэж ЕС хийж байхаар өөрөө сайн дураараа огцорсон нь дээр чадал боловсрол үнэхээр дутуу байна. Цүнх баригч,долоогч биш боловсрол зангарагтай хүн болоосой
    66.181.176.139
    Мэдэгдсэн Хариулах
    •  2021-09-23 09:23:34
      ОЮУХА-д дахин банзан сандал ч олдохгүй юм чинь үхэн үхтлээ зууралдаж муу нэрийг баас шиг шавуулж олон хүний хараалаар сүйр ч байж л буух байх даа
  • Зочин 2021-09-23 05:49:08
    Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг төрөөс зайлцгаа муу сайн цүнх баригчид амьдрал үзээгүй дарга нар МАН ын мангар бацаанууд
  • зочин 2021-09-23 04:37:03
    АН засаг барьж байх үед бүр сүйрээд дампуурлаа зарлах гэж байснаа мартсан уу харин ч энэ засаг хэцүү үед дажгүй ажиллаж байгаа 300000 өгсөн засаг төр байсан уу...
  • ХУУЛЬЧ  2021-09-23 04:20:07
    АРВАН ИХ НАЯД ,ЦАХИМ МОНГОЛ МАНАЙ ГЭР БҮЛД НӨЛӨӨЛӨӨГҮЙЧ МОНГОЛЧУУДАД МААНЬ ХЭРЭГ БОЛЖ БАЙГАА БОЛ БОЛЖ БАЙНА ,,,,ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ СҮРЧИГНЭХ ХЭРЭГҮЙ БАЙСАН ЮМ...
  • Ааааа 2021-09-23 04:00:04
    Урьд өмнө ийм лойсон дампуу ЗГ байсангүй. Магадгүй Фүк, Сү.Батболдын ЗГ ууд байсан байж магадгүй.
  • зочин 2021-09-23 03:57:16
    Засаг солиод нэмэргүй ,Зарим Тэнэг Сайдуудыг солиоч эээ,Өмнөөс нь байн байн Төр Засаг солигдоод байж болохгүй ийм хүнд үед нэг Захиргаан доор байх хэрэгтэй ,
  • зочин 2021-09-23 03:21:51
    ард түмэн аргаа барж байна даа
  • Зочин 2021-09-23 02:58:59
    Энэ засаг арай бишээ өвчлөл замаа алдлаа шүү шуурхай арга хэмжээ аваарай