Нийслэлийн хүн амын 10 хувь III тунд хамрагдсан байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.19/ коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд 28,
  • II тунд 156,
  • нэмэлт сэргээх тунд 762 буюу нийт 946 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна.

Мөн 2,863 жирэмсэн эх, 12-15 насны 65,271, 16-17 насны 25,749 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.