БЗД-ийн Засаг даргын тамгын газрын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцлаа

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид дүүргийн Засаг даргын тамгын газрын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж, санал бодлоо солилцлоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас

1. Коронавирус цар тахлын үед авч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй арга хэмжээ

2. Өнгөрсөн хугацаанд хийсэн, хийгдэж буй бүтээн байгуулалт

3. Цар тахлын үед төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн оновчтой, шуурхай хүргэж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Амарбаясгалангийн Баяр хэлэхдээ: Төрийн ажил ямар ч үед зогсолтгүй үргэлжлэх ёстой. Засаг даргын тамгын газрын зүгээс төлөөлөгч нарт ажлаа тайлагнаж байгаад баяртай байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар цаашид аливаа ажлыг хийхдээ төлөөлөгч нартайгаа уялдаа холбоотой, нэг цонхоор харж хамтарч ажиллах шаардлагатай гэлээ.

Төлөөлөгчдийн зүгээс

Иргэд бидэнтэй өдөр бүр санал гомдол, тулгамдаж буй асуудлаа ирүүлдэг. Ирүүлж буй асуудлуудын дийлэнх нь төрийн үйлчилгээтэй холбоотой. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд төрийн үйлчилгээний чанар, төрийн алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй! Мөн хийж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэлээ. Тайлангийн хурлын үеэр төлөөлөгчид Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс, албадаас иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийн асуудлаар ярилцаж, мэдээлэл авлаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.