Сүүлийн 24 цагт 11 хүн нас барж, 2851 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/20/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2851 тохиолдол шинээр нэмэгдэж, арван нэгэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1046 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1683 нь Улаанбаатарт, 1168 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21532 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 57490 хүн байна. Сүүлийн 24 цагт 5211 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 248 757 хүн, 2-р тунд 65.1 хувь буюу 2 121 696 хүн хамрагджээ. 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus