Сүүлийн 24 цагт 10 хүн нас барж, 2737 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/15/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2737 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 993 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1645 нь Улаанбаатарт, 1092 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20867 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 44122 хүн байна. Сүүлийн 24 цагт 5680 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 247 390 хүн, 2-р тунд 65.1 хувь буюу 2 117 134 хүн хамрагджээ. 



Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus