ЭМЯ: Улаанбаатарт 1404, орон нутагт 1534 тохиолдол тус тус нэмэгдэж 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/14/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2939 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 983 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1404 нь Улаанбаатарт, 1534 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20702 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 42056 хүн байна. Сүүлийн 24 цагт 4825 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 246 924 хүн, 2-р тунд 65.0 хувь буюу 2 115 489 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus