Сүүлийн 24 цагт 10 хүн нас барж, 2351 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/13/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2351 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 973 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1071 нь Улаанбаатарт, 1280 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21673 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 41534 хүн байна. Сүүлийн 24 цагт 4543 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 246 445 хүн, 2-р тунд 65.0 хувь буюу 2 113 931 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus