''Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа'' сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
ШУА-ийн Философийн хүрээлэн, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, Монголын философийн холбооноос 2021 оны 9-р сарын 15-ны өдөр Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын (1921-1985) мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Хуралд эрдэмтэн судлаачид “Монголын философийн сэтгэлгээ, соён гэгээрүүлэлт ба гүн ухаантан Дарамын Төмөр-Очир (1940-өөд оноос 1960-аад оны эхэн)”, “Д.Төмөр-Очирын намтар, үйл ажиллагаанд холбогдох зарим сурвалж, Дарамын Төмөр-Очирын үйл ажиллагаанд холбогдох архивын баримтууд”, “Академич Д.Төмөр-Очирын орчуулгын бүтээлтэй холбогдуулан өгүүлэх нь”, “Дархан хотын Музейн анхны эрхлэгч Д.Төмөр-Очирын соёлын өвийн төлөө үйл хэрэгт холбогдох баримтууд”, “Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир хоёр”, “Үгүйсгэх үзэл гэж юу вэ?” зэрэг сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hyatadiin talyg barimtalddag baisan gese 2021-09-13 23:25:49
    Ene Tumur-Ochir chin Hyatadiin talyg barimtaldag Mongolyg Zuvlultuus zaigaa barij haristah esoti gej uzdeg baisan gesen. Ninj-badgar guai ch harvaas hujaa
  • Баянзүрх дүүргийн иргэн 2021-09-13 01:43:25
    Монголын түүхэнд үлдсэн мундаг улс төрч,сэхээтэн,соён гэгээрүүлэгч хүн байсан.Гэргий Нинжбадгар нь одон орон судлалын том эрдэмтэн. ЭШ-ний хуралд амжилт!