''Сэлбэ'' дулааны станц туршилтаар ажиллаж эхэллээ

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв. Тус дэд төвд хийж буй томоохон ажлын нэг бол 26.68 мВт хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугам угсралтын ажил юм.

Дулааны станц баригдсанаар Долоон буудал, Сэлбэ болон зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой. “Сэлбэ” дулааны станц нь тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи ашиглан, үнсээ 99.9 хувь шүүх бөгөөд түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна гэсэн судалгаа бий.

26.68 мВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Иймээс тус станцын туршилт тохируулгын ажлыг эхлүүлж, Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангаж эхэллээ.

 НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-09-12 04:59:08
    Нэгэнт гал түлж утаа гаргах байгаа бол дулаан цахилгааны станц барихсан
  • Иргэн 2021-09-11 04:29:09
    Манайх өвөр согоотод байдаг юм. Дулааны шугам сүлжээтэй яаж холбогдох вэ?