Авлигын хэргээр Индонезийн сайд асан 12 жилийн хорих ял сонсжээ

Индонезийн Нийгмийн хамгааллын сайд асан Жулиари Батубара Ковид-19 цар тахалтай холбоотой олон сая долларын авлигын хэргийн улмаас 12 жилийн хорих ял сонссон болохыг Жакарта хотын Авлигын гэмт хэргийн шүүх байгууллага даваа гарагт мэдээлэв. Түүнийг Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулагдсан бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааны үед бусдаас 32.4 тэрбум рупи (2.25 сая доллар) хахууль авсан “авлигын гэмт хэрэгт гэм буруутай” болохыг тогтоосон хэмээн шүүгч мэдэгдсэн юм.

Тендер сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлсөн түүнд шүүхээс мөн 500 сая рупигийн торгууль оногдуулж, хувьдаа завшсан 14.5 тэрбум рупийг буцааж төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Жулиариг хорих ял эдэлсний дараагаар дөрвөн жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг хассан шүүхийн шийдвэр гарчээ.

Жулиари өөрийгөө гэм буруутайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Даваа гарагт түүний өмгөөлөгч Макдир Исмаил прокурорын яллах дүгнэлтэд дурдсан ялын хорих ялын хэмжээг нэг жилээр нэмэгдүүлж хорих ял оноосон явдлыг хэт хатуу гэж тодорхойлж, давж заалдах эсэх асуудлаар шийдвэр гаргахаа мэдэгджээ.

Индонезийн Авлигатай тэмцэх комисс (KPK)-оос 2020 оны 12 дугаар сард Жулиариг дөрвөн хүний хамт энэ хэрэгт сэжигтнээр татаад байсан юм. Тухайн үед Авлигатай тэмцэх комиссын мөрдөн байцаагчид Нийгмийн хамгааллын сайд Жулиарийг баривчлахаас нэг өдрийн түүний нуун далдалсан 1 сая гаруй ам.долларын бэлэн мөнгийг илрүүлж байсан юм.

Ерөнхийлөгч Жоко Видодо 2014 онд авлигын эсрэг тэмцэхээ амлан сонгогдсон бөгөөд түүнээс хойш хэд хэдэн өндөр түвшний улс төрчид авлигын хэргээр хорих ял сонсоод байна. Гэсэн хэдий ч тус улсын Авлигатай тэмцэх комиссын эрх, нөлөө суларсан юм.

Эх сурвалж: reuters.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.