ЭМЯ: Нийт 3766 тохиолдол нэмэгдэж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/06/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3766 тохиолдол шинээр нэмэгдэж, зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 968 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1271 нь Улаанбаатарт, 2494 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 18941 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 28890 хүн байна. Сүүлийн 24 цагт 3175 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 68.9 хувь буюу 2 242 768 хүн, 2-р тунд 64.7 хувь буюу 2 103 782 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus