Борисович Брилёв Улаанбаатар хотыг Азийн Женевтэй адилтган дүгнэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар цахимаар оролцож үг хэллээ. Чуулганы үеэр ОХУ-ын Гадаад батлан ​​хамгаалах бодлогын зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүн Сергей Борисович Брилёв Улаанбаатар хотыг Швейцарийн Женевтэй адилтган дүгнэж АНУ-ын ерөнхийлөгч Жое Байдентай хийх уулзалтыг Улаанбаатарт хийж болох юм гэсэн санал дэвшүүллээ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улс бол хоёр хөрш улстайгаа хилийн маргаан байхгүй, дотооддоо шашин хоорондын мөргөлдөөн байхгүй, терроризмгүй, улс төр нь тогтвортой улс тиймээс гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай ажиллах бүрэн боломжтой, та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.