Митч МакКоннель: Жо Байденг хугацаанаас нь өмнө огцруулахгүй

Бүгд найрамдах намын сенатын танхимын дарга  Митч МакКоннель Афганистанаас Америк цэргүүдээ татан авч дуусгасан ерөнхийлөгч Жо Байденг хугацаанаас нь өмнө огцруулахгүй гэдгээ лхагва гарагт мэдэгдэв. Мөн тэрбээр төлөөлөгчдийн болон сенатын танхимыг Арчилсан намынхан удирдаж байгааг онцоллоо. Энэ тухай Митч МакКоннель “Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах эсэхийг манай улсад саналын хайрцаг шийддэг. Төлөөлөгчдийн болон сенатын танхимын Ардчилсан намынхан болон Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь хугацаанаас өмнө буулгахгүй. Ийм зүйл болохгүй” гэж Кентукки мужийн Пикевилле хотод болсон арга хэмжээний үеэр ярьжээ.Афганистаны Кабулын нисэх буудалд Исламийн ISIS-K террорист бүлгийнхний санаачилсан дэлбэрэлт болох үеэр АНУ-ын 13 армийн албан хаагч, 170 энгийн иргэн амиа алдсаны дараа Митч дээрх мэдэгдлийг хийлээ. Учир нь Бүгд найрамдах намын сенатч Марша Блэкберн, Линдси Грэм нар ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

АНУ-ын армийн сүүлийн онгоц  мягмар гарагт Афганистанаас ниссэнээр Америк бүх цэргээ татан авч, олон жил үргэлжилсэн дайн дууссан юм. Үүний дараа Жо Байден Афганистанд алба хаасан цэргүүддээ хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэрээ Жо Байден “Дайн дууссан учир ямар нэгэн нүүлгэн шилжүүлэх ажил, аюул заналхийлэл, сорилт, төвөгтэй байдал бидэнд байхгүй боллоо” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.