ЭМЯ: Нийт 3805 тохиолдол нэмэгдэж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/02/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3805 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 948 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 912 нь Улаанбаатарт, 2893 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 15136 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 20714 хүн байна. Сүүлийн 24 цагт 2570  хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 68.9 хувь буюу 2 240 435 хүн, 2-р тунд 64.5 хувь буюу 2 097 056 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus