ЭМЯ: Улаанбаатарт 438, орон нутагт 1771 тохиолдол тус тус нэмэгдэж 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/08/30/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2209 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 931 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 438 нь Улаанбаатарт, 1771 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 13570 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 16012 хүн байна. Сүүлийн 24 цагт 1795 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 68.7 хувь буюу 2 236 363 хүн, 2-р тунд 64.0 хувь буюу 2 085 000 хүн хамрагджээ. 



Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus