Шөнийн цагаар дрифт хийдэг жолооч нарт хариуцлага тооцлоо

 

Нийслэл хотод шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, бүдүүн яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 7 байршилд 32 алба хаагч, 16 автомашинтайгаар хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллаа.

Уг хяналт, шалгалтаар согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3, техникийн үзлэг оношилгоонд ороогүй 3, зориулалтын бус яндандтай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, 3 тээврийн хэрэгслийг түр саатуулан Автотээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулж байна.

Цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна.

May be an image of car and outdoors

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • IRGEN 2021-08-27 11:01:03
    Sain bna, iim arga khemjee bainga avmaar bna. Baga toiruugaar bol shoniin 2-3tsagiin khoorond bainga davkhidag erguu maluudiig khyanaltandaa avaarai.
  • Зочин 2021-08-27 09:28:36
    Бас бөөнөөрөө шөнө дөлөөр цуглаж ажил хөөцөлддөг Мотоциклтэнгүүдтэй тэмцмээр. 120 н буудлын хэдэн айлыг зунжингаа сайн зовоодог шүү
  • zochin 2021-08-27 03:34:15
    баян айлын эрхээрээ хатсан тэнэг хүүхдүүдийг чангалах л хэрэгтэй
  • Зочин 2021-08-27 02:08:40
    Арга хэмжээ авсан нь ашгүй дээ, гэхдээ цагдаа нар маань байнга хяналтаа сулруулахгүй ажиллах хэрэгтэй байна,