Маргаашнаас суудлын галт тэрэг явж эхэлнэ

Зорчигчийн галт тэрэг энэ сарын 27-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу Улаанбаатар өртөөнөөс эхлүүлэн явуулахаар болжээ.

Дээрх чиглэлийн цагийн хуваарь:

УЛААНБААТАР-СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН 271-Р ГАЛТ ТЭРЭГ

Улаанбаатраас өдөр бүр 10:43 цагт явж Зүүнхараагаар 15:00-15:18, Дархан-1 17:38-17:52 цагт өнгөрч Сүхбаатарт 19:50 цагт ирнэ.

СҮХБААТАР-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 272-Р ГАЛТ ТЭРЭГ

Сүхбаатраас өдөр бүр 07:15 цагт явж, Дархан-1 09:12-09:27, Зүүнхараа 11:45-12:00 цагт өнгөрч Улаанбаатарт 16:30 цагт ирнэ.

УЛААНБААТАР-ДАРХАН-ЭРДЭНЭТ ЧИГЛЭЛИЙН 263/312-Р ГАЛТ ТЭРЭГ 

Улаанбаатраас өдөр бүр 263-р галт тэргэнд холбогдон 18:20 цагт явж, Зүүнхараа 22:36-22:52, Дархан-1 өртөөнд 01:06 цагт ирж, 263-р галт тэрэгнээс салж, 312-р галт тэрэг болж, Дархан-1 өртөөнөөс 02:25 цагт явж Эрдэнэтд 07:40 цагт ирнэ.

ЭРДЭНЭТ-ДАРХАН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 311/264-Р ГАЛТ ТЭРЭГ

Эрдэнэтээс өдөр бүр 18:00 цагт явж, Дархан-1 өртөөнд 23:01 цагт ирж, 264-р галт тэргэнд холбогдон Дархан-1 өртөөнөөс 00:15 цагт явж, Зүүнхараа 02:40-03:00 цагт өнгөрч, Улаанбаатарт 07:20 цагт ирнэ.

УЛААНБААТАР-СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН 263-Р ГАЛТ ТЭРЭГ

Улаанбаатраас өдөр бүр 18:20 цагт явж, Зүүнхараа 22:36-22:52 цагт, Дархан-1 01:08-01:45 цагт өнгөрч, Сүхбаатарт 03:45 цагт ирнэ.

СҮХБААТАР-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 264-Р ГАЛТ ТЭРЭГ

Сүхбаатраас өдөр бүр 20:55 цагт явж, Дархан-1 22:50-00:15 цагт, Зүүнхараа 02:40-03:00 цагт өнгөрч, Улаанбаатарт 07:20 цагт ирнэ. 

УЛААНБААТАР-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН 288-Р ГАЛТ ТЭРЭГ

Улаанбаатраас өдөр бүр 17:30 цагт явж, Чойрт 23:08 цагт ирнэ.

ЧОЙР-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 289-Р ГАЛТ ТЭРЭГ

Чойроос өдөр бүр 01:00 цагт явж, Улаанбаатарт 06:35 цагт ирнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.