Одоо хэрэгжиж байгаа ''Улбар шар'' түвшинг он дуустал үргэлжлүүлнэ

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Одоо хэрэгжиж буй “Улбар шар” түвшин энэ сарын 31-нд дуусах байсан боловч Монгол Улсад коронавирусний “Дельта” хувилбар тархсан, дэлхий нийтэд “Бета”, “Дельта”, “Гамма” хувилбарын тархалт өндөр байгаа тул эрсдлээс сэргийлэх үүднээс хугацааг сунгасан байна. Үүнтэй холбогдуулан "Чингис хаан" боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг хориглох хугацааг мөн он дуустал сунгажээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд хатуу хөл хорио тогтоодоггүй бөгөөд одоо хэрэгжиж байгаа дэглэм хэвийн үргэлжлэх юм.

No photo description available.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.