Сүүлийн 24 цагт 5 хүн нас барж, 1596 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/08/24/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1596 тохиолдол шинээр нэмэгдэж, таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 907 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 314 нь Улаанбаатарт, 1282 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 11093 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 10309 хүн байна. Сүүлийн 24 цагт 2022 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 68.5 хувь буюу 2 229 595 хүн, 2-р тунд 63.4 хувь буюу 2 062 110 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus