Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч 25 сая ам.доллар хандивлана
Олон нийтийн сүлжээний томоохон сайт фэйсбүүкийн үүсгэн байгуулагч тэрбумтан Марк Цукерберг халдвар авсан тохиолдолд үхэх эрсдэл өндөртэй эбола цусархаг халууралт өвчний тархалтыг зогсоох асуудалд хүчин чармайлт гаргаж буй АНУ-ын үйл ажиллагааг дэмжиж, эхнэр Присцилла Чангийн хамтаар 25 сая ам.долларыг хандивлахаар болжээ.
 
 Өнгөрсөн жил эдийн засгийн Forbes сэтгүүлээс зарласан хамгийн нөлөө бүхий бизнесмэнүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан Марк Цукерберг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ тухай мэдээлжээ. Тэрбээр “Эбола цусархаг халууралт өвчний асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Эдүгээг хүртэл халдвар авсан хүний тоо 8400-д хүрч, маш хурдацтайгаар тархаж байна. Хэрвээ энэ хэвээр цаашид ч тархсаар байвал тун удахгүй сая гаруй хүн вирусын халдвар авна гэсэн тооцоо хүртэл гарчээ. Тиймээс эрт үе дээр нь эбола вирусын тархалтыг барьж, хянах хэрэгтэй” хэмээн бичжээ. Түүний хандивын мөнгө ашгийн бус АНУ-ын өвчнийг хянан сэргийлэх төвийн санд очих аж. Улмаар энэ хөрөнгө АНУ-ын өвчнийг хянан, сэргийлэх төв болон төрийн байгууллага, хувь хүмүүсээр дамжин олон нийтийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг болох юм байна. Эбола вирусын тархалтыг зогсоох үйлсэд мөнгө хандивласан тэрбумтан зөвхөн Марк Цукерберг биш билээ. Өмнө нь АНУ-ын мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч Microsoft корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн эхнэр Мелиндагиин хамтаар байгуулсан буяны сан 50 сая ам.доллар хандивласан юм. Улмаар энэ хөрөнгө НҮБ- ын агентууд болон холбогдох олон улсын байгууллагуудад очсон байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.