ЭМЯ: Улаанбаатарт 342, орон нутагт 1224 тохиолдол тус тус нэмэгдэж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/08/23/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1566 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 902 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 342 нь Улаанбаатарт, 1224 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 10928 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 10011 хүн байна. Сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 68.5 хувь буюу 2 227 434 хүн, 2-р тунд 63.2 хувь буюу 2 055 268 хүн хамрагджээ. 




No description available.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus