Сурагчийн дүрэмт хувцас 74-173 мянган төгрөгийн үнэтэй байна

Энэ жилийн хичээлийн шинэ жилийг тодорхой үе шаттайгаар есдүгээр сарын 1-нээс цахим болон танхимын хичээл хослуулан эхлүүлэх шийдвэр гарсан. Ингэхдээ ЕБС, цэцэрлэгийн 4, 5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс тав хоног танхимаар тав хоног гэртээ цахимаар хичээллэнэ. Мөн их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-13-ныг хүртэл цахимаар хичээллэж есдүгээр сарын 13-наас танхимаар болон цахимаар хосолсон хэлбэрээр явна. Харин ногоон бүсийн бүх шатны хичээл 100 хувь танхимаар эхлэх юм. Ямартай ч хичээл сургууль эхлэх болсон тул эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базааж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн ихсэж коронавирусын дельта хувилбарын тархалт нэмэгдсэн тул ЭМЯ-наас хүүхэд, хөгшин настай иргэд, архаг хууч өвчтэй иргэдийг гадуур гарахгүй байхыг сануулсан. Тэгвэл хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг хүргэлтээр авах боломжийг болон үнийн мэдээллийг хүргэж байна.

Одоогоор “Торгон хийц”, “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Бат зүү” компани сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. Мөн сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дунджаар 67-91 мянга, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянга, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан. Харин энэ жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцас 74-117 мянга, дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас 108-138 мянга, эрэгтэй 108-138 мянга, ахлах ангийн эрэгтэй 167-173 мянга, эмэгтэй 151-173 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. ЕБС-ийн дүрэмт хувцасны загвар нэг байдаг ч үнэ, чанарын хувьд ялгарсаар байна. Тухайлбал, “Бат зүү” компанийн гаргаж буй дүрэмт хувцас бага ангийн эмэгтэй форм 49900, эрэгтэй хүрэм 44 мянга, өмд 29 мянган төгрөг байна. Мөн дунд ангийн эрэгтэй, эмэгтэй хүрэм 47 мянга, охидын юбка, өмд 36 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй хүрэм 65 мянга, охидын юбка, өмд 46 мянган төгрөг байна. Мөн бүх ангийн дүрэмт хувцасны цамц 25 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин “Бүтээлч Үйлс”, “Торгон хийц” компаниас гаргаж буй бага ангийн сурагчийн эрэгтэй хүрэм 52 мянга, өмд 36 мянга, зангиа дөрвөн мянга, эмэгтэй форм 59 мянган төгрөг. Мөн дунд ангийн эрэгтэй хүрэм 68 мянга, эмэгтэй хүрэм 65 мянга, охидын юбка 37 мянга, өмд 43 мянга, ахлах ангийн дүрэмт хувцасны хүрэм эрэгтэй 89 мянга, эмэгтэй 83 мянган төгрөг бол юбка 39 мянга, өмд 49 мянган төгрөг. Бага ангийн дүрэмт хувцасны цамц 25 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа бол дунд ангийнх 27 мянга, ахлах ангийнх 29 мянган төгрөг байна. Энэ компанийн гаргаж буй дүрэмт хувцсыг Алтжин бөмбөрөг, Баялаг ундраа төв, Яармагийн Оргил худалдааны төв, УИД-ийн гадаа талбайгаас худалдаж авах боломжтой.

Хичээлийн шинэ жилийг угтан Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг хааж автомашингүй өдөр болгон тухайн зам дагуу сурагчдын хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг  зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүрэгт Голомт банк, УИД-ийн өмнөх гадаа талбай, Сүхбаатар дүүрэгт Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Баянзүрх дүүрэгт 15 дугаар хорооны нэг, хоёр, гуравдугаар байрны гадаа талбай болон Бөхийн өргөөний хойд талын талбай гэсэн зургаан байршилд наймдугаар сарын 28, 29-нд зохион байгуулна. 

Мөн эцэг эхчүүд коронавирусын дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаа энэ үед гэрээсээ хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангах нь эрсдэл багатай. Тухайлбал, “Ток Ток” гар утасны аппликейшнээр цэцэрлэг, сургуулийн хичээлийн анги, бүлэгт тохирсон зургаан багцаас сонгон гэртээ хүргэлтээр авах боломжтой юм. Цэцэрлэгийн бага бүлгийн 65 мянга, дунд бүлгийн 86 мянга, бага ангийн 53 мянга, дунд ангийн 52 мянга, ахлах ангийн 38 мянган төгрөгийн үнэтэй багц борлуулагдаж байна. Мөн “Шилмэл”-ийн бага ангийн дүрэмт хувцсыг 117 мянга, дунд ангийнхыг 138 мянга, ахлах анги 173 мянган төгрөгөөр “Ток Ток” аппликейшнээр хүргүүлэн аваарай. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Бямбажаргал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2021-08-23 02:54:01
    шинээрээ 2 форм байж бна 1 нь 4 сар нөгөөхий нь сар хагас өмссөн Энэ жил харж байж болно