ХЭҮК: Судалгааны ажил цэргийн анги байгууллагуудыг хамруулан орон даяар явагдана

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангид цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхийн зэрэгцээ хугацаат цэргийн албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, хувцсаар хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох, мэдээлэл авах, өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилттэй танилцлаа. Мөн хугацаат цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны шалтгаан, нөхцөлийг илрүүлэх судалгааг хийж байна.

Ажлын хэсэг 2021 оны 8 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд Хилийн цэргийн Дорнод аймаг дахь 0132, 0306, 0198 дугаар анги, Сүхбаатар аймаг дахь 0146, 0184 дүгээр ангиудад хяналт шалгалт, судалгаа хийх юм. Судалгааны хүрээнд цэргийн албан хаагчдаас санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, цэргийн ангийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цэргийн албан хаагчдын эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж байна.

 

236146547_1016619305739434_2307151397175469242_n.jpg

 

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл” судалгааны ажлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабтай хамтран 2021 оны 5 дугаар сараас эхлүүлсэн билээ. Судалгааны ажил цэргийн анги байгууллагуудыг хамруулан орон даяар явагдах бөгөөд үр дүнг 2021 оны 11 дүгээр сард танилцуулахаар төлөвлөөд байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.